logo
“Үр шилжүүлэн суулгах” төвийн анхны хүүхэд 4 сар хүрсэн байна

“Үр шилжүүлэн суулгах” төвийн анхны хүүхэд 4 сар хүрсэн байна

2013/04/02
“Баянгол” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн хамт олон Дэлхийн эмч нарын өдрийг угтан өөрийн төвийн “анхны хүүхэд”-ээ 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа энэ үеэр Үр шилжүүлэн суулгах лабораторийн тусламж үйлчилгээ манай улсад нэвтэрснээр эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил болсныг хэлээд, тус эмнэлгийн хамт олноор бахархаж буйгаа илэрхийлэв.

Манай орны хувьд Баянгол эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв анх 2011 оны 5 сард нөхөн үржихүйн чиглэлээр үр шилжүүлэн суулгах тоног төхөөрөмжийг Герман улсаас оруулж ирсэн байна. Улмаар үйл ажиллагаагаа 2011 оны 11 сард эхлүүлжээ. Эмнэлгийнхэн хүүд насан туршдаа үнэгүй эмчлүүлэх эрх, 500 мянган төгрөгийн хадгаламж гардуулав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш