“Үндэсний шуудан” сонины 2013 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн №074/1713/ дугаарт нийтлэгдсэн “Бриджийн байлдан дагуулалт” нийтлэлд “Д.Ганхуяг сайд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр, япончуудыг “Оюутолгой” төсөлд оролцохыг урьсан, Монголын Засгийн газар “Рио Тинто”-г тоглоомноос шахаж, тэр орон зайнд Японы хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаа” гэж хэлсэн гэх мэдээлэл байна” гэж бичсэн нь үндэслэлгүй ташаа мэдээлэл байжээ.