logo
Сүхбаатарын залуучууд чуулганаа хийж байна

Сүхбаатарын залуучууд чуулганаа хийж байна

2013/04/08
МЗХ-ны удирдлагууд хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзаж, аймгийн залуучуудын чуулга уулзалтыг хийж байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэхүү чуулганаар танилцуулагдаж байгаа Сүхбаатар аймгийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхэд саяхан 03-р сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн тамхины тухай хуулийг энэ аймаг аль хэдийн 2 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Мөн чуулганы үеэр Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь аймгийн хөгжлийн талаарх илтгэлдээ аймгийн 2016 он хүртэлх бүтээн байгуулалтын төлөвлөгөөг гаргаж, түүнд залуучууд хэрхэн оролцох мэдээллийг илүү онцолж, Сүхбаатар аймгийн сүүлийн 4 жилд гаргасан амжилт, бүтээн байгуулалтыг давсан илүү ажлуудыг ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөснөө залуучууддаа танилцуулсан байна. Аймаг сумдын төлөөлөл болсон 200 гаруй Сүхбаатрын залуучууд цаашид тэднийг удирдаж ажиллах залуучуудын тэргүүлэгч гишүүдээ сонгож эхэлсэн талаарх мэдээллийг тус аймагт ажиллаж байгаа “Залуучуудын Үнэн” сонингийн сэтгүүлч С.Батхуяг мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш