Эхний ээлжинд дахин төлөвлөлтөд орох 12 байршилд иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөлт хийх аж ахуйн нэгж компанийг ”Гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулж урдчилсан шалгаруулалтаар 18 компанийн 30 санал шалгарсан юм. Харин эдгээр аж, ахуйн нэгж компаниуд тухайн хэсэгт байрлах иргэдтэй уулзан өөрсдийн байгууллагын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд тухайн компаниудын төслөө хэрэгжүүлэх эрхийг иргэд өгөх журамтай. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгох саналаа иргэд өгсөн бөгөөд санал хураалтын дүнд нийт 14 компани шалгаран 30 хоногийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгчид, өмчлөгч, эзэмшигч иргэдтэй гэрээ хийх эрхийг авч байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх 14 компани№ | Байршил | блок | Аж ахуйн нэгж байгууллага | Ирцийн хувь | Дэмжсэн хувь |
1 | Чингэлтэй 7 хороо |
- | ЭСБИ холдинг | 52 | 75 |
2 | Чингэлтэй 13, 15-р хороо |
- | Асар өргөө Буурал сутай | 90,8 | 80 |
3 | БЗД 8, 16 хороо БХИСургууль орчим |
А | Баганат өргөө | 72,2 | 83 |
4 | Б | Гангар инвест | 67,7 | 80,2 | |
5 | БЗД 12 хороо |
- | 1.Грандлайн 2.Жиди 3.Цэлмэг Ази-ЧММ |
72,6 | 97,9 |
6 | СБД 9, 10, 11, 12 хороо ОС-ны 7 хороолол | И | Асар өргөө | 51 | 52,8 |
7 | Ё | Бэрэн | 68,9 | 64,3 | |
8 | З | Заг | 100 | 94 | |
9 | БЗД 13, 14 хороо ОС-ны 14-р хороолол |
А | Бүрд | 66,8 | 87,8 |
10 | Б | Моннис | 66,8 | 98 | |
11 | В | Бэрэн | 63,7 | 51 | |
12 | Чингэлтэй 7, 8, 9, 10 хороо Дэнжийн 1000 |
Б | Гранд лайн | 53 | 90,8 |
13 | В | Өндөр буянт | 58,4 | 88,1 | |
14 | Чингэлтэй 7, 8 хороо БГД 11 хороо |
Б | Өндөр буянт | 52 | 69,3 |