Гэнэтийн бэлэг барьдагаараа алдартай WikiLeakes сайт АНУ-ын төрийн департамент болон тагнуулын 1973-1976 онуудын 1,7 сая баримт бичгүүдийг нийтлэж дахин шуугиан тарив. Австралийн иргэн Жулиан Ассанжийн үндэслэн байгуулсан WikiLeakes сайтын өгүүлж байгаагаар, баримт бичгүүдийн хэсэг нь нууц бөгөөд “Нууц” тэмдэгтэй аж. 2010 оны 11-р сард Вашингтоны далд бодлогыг дэлгэсэн АНУ-ын дипломат албаны нууц баримт бичгүүд нь WikiLeakes сайтанд нийтлэгдсний дараа уг сайтыг тойрсон шуугин дэгдсэн байдаг. Нууц материалууд гарч ирэх болсон нь дэлхий дахины гайхшрал төрүүлсэн. WikiLeakes-ийн удирдлага үүнийгээ ойрхи-дорнодын дарангуйлагчдыг илчлэх “арабын хувьсгалын” гол шалтгаан болсон гэж тайлбарладаг. АНУ-ын нь Ассанжийг төрийн нууц задласан, тагнуулын ажиллагаа хийсэн хэргүүдээр буруутгаж байгаа бөгөөд тэр өнгөрсөн оны 6-р сараас хойш Их британь дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байгаа бөгөөд АНУ түүнд цаазаар авах ял оноосон юм.