Нийслэлийн шүүх Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргалаа. Дашрамд дурдахад 1997 онд Чингэлтэй дүүргийн шүүх 9 үндэслэлээр Лениний музейн барилгыг төрийн өмч мөн гэж тогтоож байсан юм.