Монголын сайтуудын холбоо”-оос мэргэжлийн ёс зүйг хадгалах зорилгоор “Уншигчдаа хүндэтгэе” нэртэй аян зохион байгуулж эхэллээ. Энэ аян нь Мэдээллийн сайтуудын мэдээ, мэдээллийн үг, найруулгын алдааг цөөлөх зорилготой юм.
Харин мэдээ, мэдээлэл нь алдаа багатай сайтыг ирэх сайтыг 3-нд тохиох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр шалгаруулах юм байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил Safe to speak буюу Хэлэх эрхийг хамгаалах гэсэн уриан дор тэмдэглэнэ.
Түүнчлэн “Монголын сайтуудын холбоо”-оос Монголын сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хангалттай эдэлж байгаа эсэх, эх сурвалжаа хамгаалах, нууцлахад учирч буй саад бэрхшээлүүд, мөн онлайн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй асуудлууд, коммент үүсгэгч хэрэглэгчдийг сэтгүүлчээс ялгаж салган ойлгох зэрэг сэдвүүдээр цахим сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, гэрэл зургийн уралдааныг зарласан байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг нийтлэл, гэрэл зургийн төрлөөр тус бүр эхний гурван байрыг шалгаруулахаар болжээ.
Н.НОМИН