logo
Инфляц  өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өсжээ

Инфляц өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өсжээ

2013/04/12
Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний улирлын дүн мэдээнээс харахад  инфляц өнгөрсөн сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өссөн байна. Үүнд өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны үнэ нөлөөлжээ.

Монгол Улс энэ оны эхний улиралд дэлхийн 104 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014.2 сая ам.доллар хүрсэн байна. Үүнээс экспорт 809.2 сая ам.доллар, импорт 1205 сая ам.доллар болжээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 167.4 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ оны гуравдугаар сард 90.7 сая ам.долларын алдагдалд оржээ.

Мөн бараа эргэлтийн хэмжээ 321.5 сая ам.доллар буюу 13.8 хувиар буурчээ. Экспортын барааны 96.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, түүхий болон боловсруулсан арьс, шир, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш