Өмнөд Солонгосын эрх баригчид Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаахын тулд БНАСАУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын нэгтгэх яамны төлөөлөгч Ким Хен Сок мэдэгдлээ. Өмнөх өдөр нь Сөүл хэлэлцээ хийх саналаа Пхеньянд дэвшүүлсэн байна.
«Пүрэв гаригт хийсэн мэдэгдэл бол Өмнөд Солонгос хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагийн нэг ёсны дохио юм. Умард Солонгос саналыг дэмжих ёстой» гэж Ким Хен Сок хэллээ. Байдлаас харахад Пхеньян Сөүлийн саналыг авч үзэж байгаа боловч, одоохондоо хариу өгөөгүй байна.
БНАСАУ-тай хамт Кэсон аж үйлдвэрийн бүст ажиллаж байгаа үйлдвэрийн газруудад санхүүгийн тусламж үзүүлэхийг Сөүл оролдож байна гэж Ким Хен Сок нэмж хэллээ. Умард Солонгосын санаачилгаар эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон билээ.