logo
УИХ-ын дэд дарга С.Баярцогтын талаарх байр сууриа илэрхийллээ

УИХ-ын дэд дарга С.Баярцогтын талаарх байр сууриа илэрхийллээ

2013/04/15
УИХ-ын гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, Г.Уянга, М.Сономпил, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар УИХ-ын дэд дарга С.Баярцогтын офшоор бүс дэх нууц данстай холбоотойгоор сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулсан байр сууриа УИХ-ын дарга З.Энхболдод  өнөөдөр /2013.04.15/ илэрхийллээ.

    УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг нухацтай авч үзэж, ул суурьтай хандан мухарлан шийдвэрлэх шаардлагатай байна. Иймээс үүссэн асуудлыг УИХ-ын хүрээнд авч үзэж анхаарлаа хандуулан холбогдох арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж тэд үзэж байгаагаа  илэрхийллээ.

    УИХ-ын дарга З.Энхболд холбогдох асуудлыг хуулийн дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэх гэж байгааг энэ үеэр хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш