Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа энэ сарын 11-15-нд Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр тэрбээр Сингапурын “Темасек сан”, Наньяаны Политехникийн Их Сургууль дээр тус тус уулзаж, Сингапурын Парквэй Пантай группийн харьяа “Маунт Элизабет Новена” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
Наньяаны Политехник нь манай улстай эдийн засгийн болон эрүүл мэндийн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд “Нэгдсэн эрүүл мэнд” сэдэвт хөтөлбөрт нийгмийн ажилтан 70 хүн, “Сувилахуй” хөтөлбөрөөр монголын хөдөө орон нутгийн болон нийслэлийн улсын эмнэлгийн 100 сувилагчид зориулсан 21 хоногийн дадлагажуулах сургалт зохион байгуулж ирсэн. Эдгээр хөтөлбөрийн үр дүнтэй танилцах зорилгоор энэ оны 3 дугаар сарын 17-23-ны өдөр Темасек сангийн захирал Го Гок Ким, Наньяаны Политехникийн удирдах хүмүүс манай улсад айлчилж, холбогдох яамдын удирдлага, хөтөлбөрт хамрагдсан хүмүүстэй уулзсан юм. Энэхүү хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд санал тавьсан бөгөөд боломжтой гэсэн хариу авлаа.
Тэрбээр мөн монгол сувилагчдын дадлага хийсэн Наньяаны Политехникийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн бүтэц, зохион байгуулалт, анги танхим, тоног төхөөрөмж зэрэгтэй нарийн танилцаж, Сингапурын Парквэй Пантай группийн харъяа буюу Сингапур Улсын шилдэг эмнэлгүүдийн нэг болох “Маунт Элизабет Новена” эмнэлэгт зочиллоо.