logo
Европын хүн амын тэн хагас нь египетийн фараоны үр сад

Европын хүн амын тэн хагас нь египетийн фараоны үр сад

2011/08/04
Баруун Европд амьдардаг эрэгтэйчүүдийн тэн хагас нь египетийн фараоны буюу Тутанхамоны үр сад ажээ. Энэ тухай Ройтер агентлаг швейцарийн I Geneva генетик шинжлэлийн төвийн мэдээг иш татан дурьджээ. Эрдэмтэд Тутанхамоны занданшуулсан шарилаас ДНК- гийн шинжилгээ авч ийнхүү тогтоожээ. Сонирхуулахад тэдгээр нь олон үе улирах тусам огт өөрчлөгдөөгүй байжээ. Энэ фараоны нэг хромосом нь европын эрэгтэй хүн амын тэн хагаст байдаг ажээ. Жишээ нь: Францад 60%, Испанид 70% байна. Дашрамд хэлэхэд, харин одоогийн египетүүдийн дунд энэ хромосом нь дөнгөж нэг хувь байна. Шинжээчдийн үзэж буйгаар Тутанхамоны болон европын эрчүүдийн нийтлэг элэнц хуланц Кавказад 9,5 мянган жилийн өмнө амьдарч байжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш