ОХУ-ын Уралын төв Екатеринбург хотын их дээд сургуулиудад монголчууд олноор суралцаж ирсэн уламжлалтай. Энэ хотын гол хоёр сургууль болох Уралын улсын их сургууль (УрГУ), Уралын политехникийн дээд сургууль (УПИ) нэгдэж Уралын холбооны их сургууль буюу УрФУ нэртэй болоод цөөхөн жил болж байна. Монголд 9000 орчим дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж өгсөн тус сургуулийн дэд захирал Д.В.Бугров, УрФУ төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал А.В.Пономарев нар энэ сарын 19-ний баасан гаригт Улаанбаатарт ирж үе үеийн төгсөгчидтэйгээ уулзахаар болжээ. РЦНК-д баасан гаригийн 17 цагт болох энэхүү уулзалтын үеэр УрФУ төгсөгч Монголчуудын холбоог байгуулна. Энэ талаар мэдээлэл авахыг хүссэн хүмүүс 99083698, 99110431 тоот утсаар холбогдож болно.