Шри Ланка Улсын “Авлигын эсрэг дуу хоолой” хөдөлгөөнөөс тус улсын газрын тосны агентлаг болох “Ceylon Petroleum Corporation”-ийг авлигын хэрэгт буруутган шалгуулахаар Авлига, хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах хороонд хүсэлт гаргаад байна. “Авлигын эсрэг дуу хоолой” хөдөлгөөний удирдагч Wasantha Samarasinghe хэлэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ceylon Petroleum Corporation”-ийн алдагдал 1.8 тэрбум руппигээс өсч 11.8 тэрбум руппид хүрсэн гэжээ. Samarasinghe нэмж хэлэхдээ татаас байдлаар загасчдад олгох байсан 1.5 тэрбумын өртөг бүхий бензин түлшийг тэдэнд олгоогүй. Мөн “Ceylon Petroleum Corporation” нь хууль бус үйлдлийнхээ талаар Парламентад асуугдах ёстой гэжээ.
Эх сурвалж: http://www.colombopage.com
Эх сурвалж: http://www.colombopage.com