logo
“Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хүрээлэн байгуулах тухай

“Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хүрээлэн байгуулах тухай" төслийг хэлэлцэв

2013/04/18

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатараар ахлуулсан ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хүрээлэн байгуулах тухай” төслийг хэлэлцлээ.

Тус хүрээлэнг эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангах, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх, орчин үеийн мэдээлэл технологид суурилсан, олон улсын стандартад нийцсэн сургалтын нөхцлөөр хангах зорилгоор байгуулах аж.

“Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хүрээлэн” байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх боломжтой болохоос гадна эрүүл мэндийн салбар чадварлаг хүний нөөцөөр хангагдаж, ард иргэдэд чанартай, аюулгүй, олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болох юм.

Хурлын төгсгөлд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар тус төсөлд удирдах зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг тусган, хүрээлэн байгуулахтай холбоотой санхүүжилтийн тооцоог хийж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш