logo
Хойд хөрштэй хамтран ажиллахаар боллоо

Хойд хөрштэй хамтран ажиллахаар боллоо

2013/04/19
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар ОХУ-ын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын холбооны албаны дарга Г.Г.Онищенко нар Хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичигт энэ сарын 15-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах, харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд Хил дээрхи худалдаанд бодит ойлголцлыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн экспортлох болон импортлох үед гарч буй элдэв саадыг арилгахад нөлөөлөх, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хамтран хянах, бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний экспорт, импорт, транзитын үед тавигдах нөхцөл, шаардлага, гэрчилгээнүүдийг үе шаттайгаар тохирох, Хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа халдварт өвчнүүдийн талаар мэдээлэл тогтмол солилцож, хамтарсан арга хэмжээ авах, Жил бүр албан айлчлал, хоёр талын байцаагчдыг харилцан туршлага судлах сургалт, семинар зохион байгуулж байх, үндэсний стандартын нөхцөлийг ойртуулах  асуудлуудаар хамтран ажиллахаар тохиролцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш