logo
Хятадын Сычуань мужид дахин хүчтэй газар хөдөллөө

Хятадын Сычуань мужид дахин хүчтэй газар хөдөллөө

2013/04/22
Өнгөрсөн ням гарагын  өглөө хятадын Сычуань мужид 5 магнитудын хүчтэй  газар хөдлөлт дахин  болжээ. Өчигдөр тус мужид 7 магнитудын газар хөдлөлтийн уршгаар олон хүн амь үрэгджээ. Мөн өнгөрсөн шөнө  Лушань хошууны ойролцоо газар ахин хөдлөжээ.

Гай гамшигт нэрвэгдсэн бүс нутагт газар ахин хөдлөж болзошгүй гэж газар хөдлөлт судлаачид дүгнэв. Өнгөрсөн хоногт тэнд анхны хүчит газар хөдлөлтөөс хойш газар дорхи 846 түлхэцийг мэдэрсэн байна. Амь насаа алдсан ба шархдаж бэртсэн хүмүүсийн тоог гаргахаар ажиллаж байна. Одоогоор 180 хүн амь насаа алдаж, бараг 11 мянган хүн шархдсан мэдээ байна. Эрэн хайх, аврах ажиллагаа энд үргэлжилж байгаа бөгөөд 6 мянга гаруй цэрэг, эмч, аврагчийг энд ажиллуулж байна. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэзян уйл ажиллагааг удирдаж байна. Сычуань муж бол газар хөдлөт олонтаа болох Хятадын бүс нутгийн нэг билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш