logo
 “С1” телевиз өнөөдрөөс эфирээ цацаж эхэллээ

“С1” телевиз өнөөдрөөс эфирээ цацаж эхэллээ

2013/04/22
“С1” телевизийн студид өчигдөр өглөө 09.35 цагт гал гарсан билээ. Онцгойгийнхон галыг телевизийн төв байр руу орохоос өмнө унтрааж чадсан аж. Одоогийн байдлаар студийг шинэчлэх ажлын үеэр гагнуурын оч алдсанаас гал гарсан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Гал гарч байсан байгууламжийн хоёр давхарт гурван хүн байсан бөгөөд тэд угаартсан байдалтай байжээ. Барилгын материал нь хөөсөнцөр байсан учир шатамхай, утаажилт ихтэй байсан аж.Нэг цаг, гучин долоон минутын хугацаанд галыг унтраалаа. “С1”-ийн гурван ажилтан угаартсан байдалтай байсныг зохих байгууллагад нь хүлээлгэн өгсөн.  Одоогоор гал гарсан шалтгааныг шинжээч нар тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Өнөө өглөөний байдлаар тус телеюизийн эфир хэвийн үйл ажиллагаандаа орсон байна.
Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш