Нилээдгүй хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХK өнөөдрөөс эхлэн нүүрсээ БНХАУ-руу гаргаж эхлэх гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХK нь нүүрсээ гаргалгүй нилээд удаан зогсолт хийсэн. Энэ нь шинэчлэлийн Засгийн газрын шийдвэртэй холбоотой байсан. Учир нь шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа нэг тонн нүүрс тутмаас Монгол Улс 6 ам.долларын алдагдал хүлээх болсон гэж үзэн үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан юм. Үүний үр дүнд нүүрсний зах зээлээс улсын төсөвт орох ёстой байсан олон тэрбум төгрөг сох дутсан гэхэд хилсдэхгүй.
БНХАУ-тай удаан хугацааны турш хэлэлцээр хийж нүүрсээ өнөөдрөөс зөөж эхлэх ч хэдэн төгрөгөөр гаргаж буй нь одоогоор тодорхойгүй байна. Ямартаа ч өмнөх Засгийн газрыг тонн тутмаасаа 6 ам долларын алдагдалтай гэрээ хийсэн гэж шүүмжилсэн шинэчлэлийн баг илүү сайн, илүү ашигтай гэрээ хийж байж нүүрсээ зөөж эхэлсэн нь гарцаагүй.
Ц.Од