БНХАУ-д дэгдээд байгаа H7N9 вирусээр өвчилсөн хүний тоо 101 болжээ. Өнөөдрийн байдлаар өвчний тархалт Бээжин, Шанхай, Жянсү, Зэжян, Аньхүй, Хэ-нань 6 мужийн 29 газар нутгийг хамраад байгаа билээ.
H7N9 вирусийг хүнд халдварлахаас урьдчилан сэргийлж, иргэдийн дунд газар авах болсон тэрхүү айдсыг намжаах үүднээс олон мянган шувууг устгаж, Шанхай болон Бээжин дэх шувууны фермүүдийг хаасан аж.
Харамсалтай нь халдвар авсан шинэ тохиолдол өдөр тутам нэмэгдсээр байна.
Ц.Од
Ц.Од