logo
Авлигын эсрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

Авлигын эсрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

2013/04/24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг батлах тухай А/419 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх, ухуулан сурталчлах, байгууллагын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх юм. Мөн төлөвлөгөөнд Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн зүгээс саналаа илэрхийлэх, Авлигатай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт мэдээлэх, хууль тогтоомжийг зөрчигчдөд хариуцлага тооцох арга хэмжээг тусгасан байна. Ийнхүү авлигын эсрэг цогц үйл ажиллагаа явуулснаар Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчид авлигаас ангид байж, хариуцлага, ёс зүйтэй ажиллах, иргэд төсөв төлөвлөгөөтэй холбоотой  зохих мэдээллийг нээлттэй ил тод байдлаар авах зэрэг боломж бүрдэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш