ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
Сар, өдөр |
Цаг минут |
Шалгалт |
06 сарын 14 |
1000-1120 |
Орос хэл |
1300-1440 |
Хими |
|
1600-1720 |
Англи хэл |
|
06 сарын 15 |
0830-0950 |
Монгол Улсын түүх |
1130-1310 |
Математик |
|
1430-1550 |
Биологи |
|
1700-1820 |
Монгол хэл |
|
06 сарын 16 |
0830-0950 |
Газар зүй |
1130-1250 |
Нийгмийн тухай мэдлэг |
|
1420-1600 |
Физик |
Шалгалтад ямар бичиг баримт авч очих вэ?
Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
- Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
Хэрэв тухайн шалгуулагч иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2013 оны зургадугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх бол өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч очно уу. Мөн өнгөт цээж зураг шаардлагатай гэнэ. Тухайн зургийг сүүлийн гурван сарын дотор авахуулсан байх нь чухал гэдгийг холбогдох мэргэжилтнүүд сануулж байна.
ХАРИУЛТЫН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?
Хариултын хуудас гэдэг нь компьютерийн програм ашиглан тусгай машинаар уншуулж дүгнэхэд зориулагдсан, технологийн нууцлал, тестийн хариултыг тэмдэглэх хэсэг бүхий тусгайлан бэлдсэн бичгийн цаасны хэмжээтэй хуудас юм. Хариултын хуудсыг бөглөхдөө дараах зүйлсийг анхаараарай.
Үүнд:
- Сонгох хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэн хариултыг тэмдэглэхдээ хариултын хуудасны нэгдүгээр хэсэг дэх даалгаврын дугаарын арын эгнээн дэх үсгэн тэмдэглэгээнд тохируулан зөвхөн нэг хариултыг сонгож заавар журмын дагуу будаарай.
· Шалгалтын дэвтрийн хоёрдугаар хэсэг дэх тоо болон үсгээр тэмдэглэгдсэн хоёр олонлогийг зөв харгалзуулах хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэн хариултыг тэмдэглэхдээ хариултын хуудасны хоёрдугаар хэсэг дэх үсгэн ба тоон тэмдэглэгээг тохируулан харгалзуулах юм.
Тухайлбал, 2011 оны монгол хэлний хичээлийн ЭЕШ-ын сэдвийн II хэсгийн I даалгавар болох "Чөлөөт бус холбоо үгийн хэв шинжийг тохирох жишээтэй нь зөв харгалзуулаарай.
1. ХЗ+УЗ
2. ҮС+ХЗ
3. БЗ+ҮС
4. УЗ+ҮС
5. БЗ+ХЗ
A. Нэг мөчийн үнэ цэнэ
B. Энэ дуугаа дуулан дуулсаар
C. Олны дунд биеэ барих
D. Тэнгэрийн заадсыг харж байна
E. Алтан тариа найган ганхана
гэсэн даалгаврыг гүйцэтгэн хариултын хуудаснаа тэмдэглэхдээ "а" үсгэн тэмдэглэгээний "нэг мөчийн үнэ цэнэ" гэсэн холбоо үг "3" тоог тэмдэглэгээний БЗ+ҮС утгад тохирч байгаа тул "а" үсгэн тэмдэглэгээний арын нүдэн дэх "3" тоог будах ёстой юм. Энэчлэн олонлог тус бүрийн хоорондоо харгалзах олонлогийг зөв оноон байршуулж заавар журмын дагуу будаж тэмдэглээрэй.
Нөхөх хэлбэрийн болон бодолт хийх даалгаврыг гүйцэтгэсний дараа хариултын хуудасны үсгэн тэмдэглэгээнд тохирох тоог харгалзах эгнээнд тэмдэглэнэ. Жишээ нь: Математикийн хичээлийн шалгалтын хоёрдугаар хэсгийн даалгаварт гэсэн систем тэгшитгэл бодлого байя гэж үзвэл, бодолт хийж дууссаны дараа a=5, b=2 гэсэн шийд гарах тул хариултын хуудасны 2 дугаар хэсэгт a үсгэн тэмдэглэгээний арын эгнээн дэх тоон тэмдэглэгээнээс 5, b үсгэн тэмдэглэгээний арын эгнээн дэх тоон тэмдэглэгээнээс õî¸ð гэсэн тоог тус тус будаж тэмдэглэх юм.