Цахилгаан тээвэр компанийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
- Монгол Улсад металлург, машинт үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд юу саад болж байна вэ. Энэ салбарт бизнесменүүд хөрөнгө оруулах сонирхол яагаад бага байдаг юм бол?
-Үйлдвэржилт бол аль ч улс орны хувьд хөгжлийн хөдөлгүүр байдаг. Харин өнөөдөр манай улсад аж үйлдвэржилтийн бодлого, хөтөлбөр, нэгдмэл удирдлага байхгүй. Бодлого хэрэгжүүлж гүйцэтгэдэг технократ удирдлагын систем үндсэндээ алга. Мөн улс орныг удирдаж байгаа төрийн түшээдэд металлург, машинт үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл дутмаг байгаагийн уршгаар байгалийн баялгаа гадагш зөөж мөнгөжих хөгжлийн буруу хандлага нийгэмд хүчтэй болсон.
Хөрөнгө оруулалт их шаардагддаг, техник технологи, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагын өндөр шалгууртай энэ салбар руу хурдан ашиг олох сонирхолтой бизнесийн хүрээнийхэн ороход хүндрэлтэй. Төр тодорхой бодлого, үйл ажиллагаагаар дэмжсэн тохиолдолд л хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна. Тиймээс хөрөнгө оруулалтыг татахын тулд юуны өмнө хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, бизнесийн тааламжтай орчныг бүрдүүлэх нь чухал. Түүнчлэн Засгийн газар тогтвортой байдлын болон худалдан авалт, зах зээл хамгаалалтын гэрээнүүдийг энэ салбарт ажиллах компаниудтай байгуулах шаардлагатай. Энэ бүхэн бол эхний алхмууд.
Цаашлаад өндөр технологийн суурь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гадаад дотоодын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулах ёстой. Гадагшаа зөөгөөд байгаа ашигт малтмалын баялгийг хагас, бүрэн боловсруулах техникийн даалгавар, технологийг тодорхойлон, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах чадамжтай Аж үйлдвэржилтийн хүрээлэн байгуулах замаар улс үндэснийхээ технологийн тархийг сэргээх цаг болжээ.
-Цахилгаан тээвэр болон “Эрдү” компанийн инженерүүд хамтран автобус бүтээлээ гэсэн мэдээлэл бараг хоёр жилийн өмнө олны сонорт хүрч байлаа. Үүнээс хойш ажил хэр урагшилж байна вэ?
-Металлург машинт үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгж байгууллага, инженерүүд хамтраад Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоог байгуулсан. Энэ холбооны зорилго нь төрийн бодлогыг металлург, машинт үйлдвэрлэлийн салбарт хандуулах, хөрөнгө оруулагчдыг татахад чиглэж байна. “Эрдү” компанийн хувьд жилд 200-300 автобус болон ачааны жижиг, дунд, их даацын машин үйлдвэрлэх үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар зорьж буйд инженерүүд бид талархаж байгаа.
Бид Монгол Улсад автобус, цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх Монгол Улсын стандарт боловсруулан батлуулж, олон улсын VIN CODE авч чадсан бөгөөд үйлдвэрлэсэн эхний автобус иргэдэд үйлчлээд хагас жил гаруй болж байна. Цаашдаа металлург, машинт үйлдвэрлэлийн салбарт олон компани, хүмүүс орж ажиллах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тодотговол, барилгын салбартай адил 30-40 мянган хүний ажлын байр бий болгож чадах зах зээлийн багтаамж, мөнгөний урсгал байгааг манай бизнесменүүд анзаараасай гэж хүсэж байна.
-Улс орнууд нийтийн тээвэрт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд анхаарах болсон энэ үед Монголд хандлага ямар байна вэ?
-Улаанбаатар хотын агаар бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Ийм үед агаар бохирдуулдаггүй, ашиглалтын зардал бага, хямд тарифаар үйлчилдэг цахилгаан тээврийг дэмжих ёстой гэдгийг шийдвэр гаргах түвшнийхэн ойлгож эхэлж байгаад баяртай байна.
Бид нийтийн тээврийн ачаалалтай ажил үйлчилгээний зэрэгцээ машинт үйлдвэрлэл хөгжүүлэх ажлыг 2006 оноос эхлүүлж эдүгээ 70 ширхэг таван загварын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж үйлчилгээнд гаргаад байна. Мөн Монгол Улсаас анх удаа өндөр технологи шингэсэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг экспортолсон.
Цаашид машин үйлдвэрлэл, нийтийн тээврийн үйлчилгээ хоёрыг хамтад нь авч явахад хүндрэл учрах хандлагатай байгаа тул машин үйлдвэрлэлийн хэсгээ “Монгол Машин” хувьцаат компани болгон өрх тусгаарлах шаардлага амьдралаас урган гарч байгаа.
Монгол Улс сүүлийн хоёр жилд төмөр хийц, металл эдлэл, машин тоног төхөөрөмж, машин механизмуудыг гаднаас худалдан авахад хоёр тэрбум ам.доллар зарцуулсан тоо баримт бий. Энэ том зах зээл дээр монголчууд өөрсдөө “тоглож”, тэр их мөнгийг Монголдоо шингээж үлдээхийн тулд оновчтой зөв зохион байгуулалт, хөгжлийн хөтөлбөр, тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж эхлэх хэрэгтэй. Учир нь металлург машинт үйлдвэрлэл нь улс оронд эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжлийг авчирдаг.
Бид өнөөдөр үйлдвэрлэлд шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж материал худалдан авах болон инженер техникийн ажилтан засварчдыг сургах, давтан сургах чиглэлээр БНХАУ, ОХУ, Япон Солонгос зэрэг улс орнуудтай хамтран ажиллаж байгаа. Монгол инженерүүд “Тоёота”-гийн сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэж Японд нийлүүлж байна. Энэ мэтчилэн боломж, чадвар монголчуудад хангалттай бий. Манай улс хэрэгцээт металл эдлэл, машин тоног төхөөрөмж, машин механизмыг дотоодоо үйлдвэрлэж, эх орноо хөгжүүлэх, ард иргэдээ сайхан амьдруулах цаг ойрхон байна.