Оросын Холбооны Улсын Төрийн дээд зөвлөлд Ерөнхий прокурор Юрий Чайкагийн ирүүлсэн тайланд дурдсанаар 2012 онд авлигын гэмт хэргийн тоо 25 орчим хувиар өссөн болохыг РАПСИ агентлаг энэ сарын 17-ны өдөр мэдээллээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2012 онд 49513 болж, 2011 оны бүртгэгдсэн гэмт хэргийн тоо (40,407)-ноос 22.5%-иар өссөн байна.
Уг тайланд дурдсанаар сан болон хөрөнгө хууль бусаар ашигласан, шамшигдуулсан, залилсан хэрэг өссөн байхад хээл хахуулийн гэмт хэргийн тоо буурсан байна. Төсвийн зарцуулалт дахь гэрээ байгуулах, төрийн өмчийг шилжүүлэх үйл ажиллагаа болон бизнесийн үйл ажиллагааг хянах зэрэгт авлига өргөн тархсан байв.