Гадаад харилцааны сайд Л.Болд Бутаны Вант Улсын Ерөнхий сайдын Тусгай Элч, Гадаад бодлогын зөвлөх Лёнпо Даго Цэринг энэ сарын 26-нд ГХЯ-нд хүлээн авч уулзан, АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд Бутаны Вант Улсын Ерөнхий сайдын Тусгай элч тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн, Бутаны Вант Улс ардчилалд хөл тавиад хэдий удаагүй ч чамгүй амжилт гаргаж байгаад баяр хүргээд АОХН-ийн хүрээнд бүс нутагт ардчиллын боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Бутаны талтай хамтран ажиллах, харилцан туршлагаасаа хуваалцахдаа нээлттэй байхаа онцоллоо.
Тусгай элч Лёнпо Даго Цэрин, Бутаны Вант Улс ардчилалд эргэлт буцалтгүй хөл тавиад төдийлөн удаагүй ч өнөөдрийн амжилтандаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд цаашид энэхүү амжилтаа бататган, ардчилсан нийгмийг улам бэхжүүлэх үйлсэд Монгол Улстай туршлага солилцохдоо тааламжтай байх болно хэмээв.
Монгол, Бутаны ард түмэн шашин шүтлэг, өв соёлын хувьд ойр, нийтлэг үнэт зүйлсээр холбогддог нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих чухал хөрс суурь хэмээн үзэж буйг дурдаад Монгол Улс Бутаны Вант Улстай улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бий болгох, цаашлаад соёл, аялал жуулчлал мөн хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд харилцан тэмдэглэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.