УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2013.04.30/ ээлжит хуралдаанаа хийв. Бүлгийн хуралдааны эхэнд УИХ-ын дэд даргад нэр дэвшигчийг тодруулах тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг нэр дэвшүүлэхийг бүлгийн гишүүд дэмжлээ. Парламентад зургаа дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Р.Гончигдорж гишүүнийг төрийн ажлын арга туршлага мэдлэг, чадвар, зэргээс үзэхэд УИХ-ын дэд даргад тэнцэнэ хэмээн бүлгийн гишүүд санал нэгдэж зөвшилцсөний эцэст түүний нэрийг дэвшүүлж, УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг авч үзлээ. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барахдуулахтай холбоотой хууль бус үйлдлүүд гарч байсан асуудалд дүгнэлт хийж цаашид Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барахдуулахын тулд уг хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаарлагатай гэж бүлгийн гишүүд үзэж байгаа юм.
Одоо хэрэгжиж буй хуулиар хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын тодорхой хэсгийг төрөөс эргэн төлөх нөхцөлөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, хураагдсан барьцаа хөрөнгийг худалдсан мөнгийг улсын төсөвт тусгаж хохирлыг барагдуулдаг гэсэн үг. Харин уг хуульд өөрчлөлт оруулж буй хуулийн төсөлд барьцааны эд хөрөнгийг нь зах зээлийн үнээр худалдан борлуулсны орлогоор хохирлыг шууд барагдуулахаар тусгажээ.
Өнгөрсөн хугацаанд хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах хүрээнд барьцаа хөрөнгийг зувчуулсан, үнэгүйдүүлсэн маш олон хэлбэрүүд гарсан тухай баримт нотолгоо, тоо үндэслэл их гарсан байгаа аж. Тиймээс ийм алдааг төр дахин давтахгүй байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж, уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.