Монгол Улсын Засгийн газрын "Ажилтай орлоготой Монгол хүн" хөтөлбөрийн зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдийг дотоодын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагуудад ажилд зуучлах, мэргэшүүлэх сургалтанд хамруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагааг нэг доороос шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ, АМЬДАРЦГААЯ“ өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.
Ерөнхий санаачлагч: Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв
Хамтран зохион байгуулагчид:
- БНСУ-ын АҮХНХЭГ-ын суурин төлөөлөгчийн газар
- Монгол дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг
Хугацаа: 2013 оны 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд
Өдөрлөг зохион байгуулагдах газар : Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, 1 давхарын танхимд
Оролцогч байгууллагууд:
- Хөдөлмөрийн яамны ХЭБХЗГ
- Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ
- БНСУ-ын хөрөнгө оруулагчид, ажил олгогчдын төлөөлөл
- Хөдөлмөрийн төв бирж
- Нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэсүүд
- Дотоодын ажил олгогч байгууллагын төлөөлөл
- БНСУ-д ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн бизнес эрхлэгчид
- БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн ажил хайгч иргэд
Дэлгэрэнгүй мэдээллийг : 70139022, 77121285, 310949