УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2014-2016 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг өчигдөр З.Энхболдод өргөн барьсан юм.
Төсвийн тухай хуульд Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын 2014-2016 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ийнхүү өргөн барьж байгааг Сангийн сайд танилцуулсан байна.
Ц.Од