“Аnеmоnе” хамтлагийнхан анхны цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд өвөрмөц байдлаар хийхээр бэлтгэж байна. Ирэх даваа гаригт Хаан банк театрт улаан хивсний ёслолоор эхлэх энэхүү цомгийн баярт хамтран ажилласан уран бүтээлчдээс гадна хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирэх аж. “Аnemоnе” нэртэй цомгийн баярын тоглолтод “Ехtасу”, “Мiхх” болон “Киви” хамтлагийн дуучин Ука, дуучин Наагий, реппер Цэцэ, Монголын анхны эмэгтэй реппер Женни нар ая дуугаа өргөх юм байна. Мөн хувцас загварын шоу болох гэнэ. Энэхүү баярт оролцох тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд хамтлагийн цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдийн гарын үсгийг нь зуруулж, хамтдаа гэрэл зургаа татуулах боломжийг эдлэх юм. Тус хамтлагийн анхны цомгийг даваа гарагаас эхлэн 15000 төгрөгийн үнээр хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх сапбар болон онлайнаар борлуулах аж.
Ц.Од