logo

"Google"-ийн Эрик Шмидт ном бичжээ

2013/05/01

”Google” компанийн тэргүүн Эрик Шмидтийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх асан, одоо тус компанийн зохион бүтээх төвийг удирдаж байгаа Жаред Коэнтэй хамтран бичсэн “The New Digital Age: Reshaping the Future of People, Nations and Business” ном худалдаанд гарсан  байна. Энэхүү номонд ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох оролдлого, тэрчлэн “10 жилийн өмнө ор сураггүй байсан соёлын үзэгдлийн” хувиар мэдээллийн технологийг тодорхойлох оролдлого болсон гэж Эрик Шмидт Твиттертээ бичжээ. Сүүлийн гурван жил тэд АНУ-тай харилцаа нь хурцадсан орнуудаар хэд хэдэн удаа аялсан байна. АНУ-ын Төрийн департамент эсэргүүцсэн хэдий ч энэ оны хавар тэд Умард Солонгост айлчилсан.Тэд Монгол, Пакистан болон бусад улс орнуудаар аялсан байна. Номоо бэлтгэхдээ тэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, олон улсын харилцааны мэргэжилтэн, дипломатч Хенри Киссенжер, Мексикийн тэрбумтан Карлос Слим, тэрчлэн Сергей Брин, Ларри Пейж нарын “Google”-ийн ажилтнуудаас ярилцлага авчээ.

Ц.Од

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш