УИХ-ын гишүүн М.Батчимэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниертэй өчигдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. ЕАБХАБ-д гишүүнээр элссэн явдал нь Монгол Улсын аюулгүй байдлын салбарын гадаад харилцааг тэнцвэржүүлсэн чухал алхам.
Тэрбээр тус байгууллагатай цагдаа, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын шинэчлэл болон аюулгүй байдлын салбар дахь парламентын хяналтыг бэхжүүлэх зэрэг цэрэг-батлан хамгаалахын бус чиглэлүүдээр хамтран ажиллах нь чухал болохыг М.Батчимэг гишүүн онцолсон байна.
Түүнчлэн “Хилийн боомтын тухай хууль”-ийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлдэж буйтай холбогдуулан хилийн боомтыг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийх, боловсон хүчнийг бэлтгэх, техник, арга зүйн туслалцаа авах нь чухал байгааг дурдсан байна.
Ноён Занниер манай байгууллага нь гишүүн орнуудад хил хамгаалах, цагдаагийн байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр арвин туршлагатай. Монгол Улсад ч мөн адил тухайлан зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Монголын мэргэжилтнүүд бусад гишүүн орнуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд оролцож, мэргэжил нэгтнүүдтэйгээ өөрсдийн туршлагыг хуваалцах нь Монгол Улсын оруулах нэгэн том хувь нэмэр байж болох юм гэжээ.
Э.Зул