logo
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ" үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана

2013/05/02
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөр, хууль тогтоомжуудыг танилцуулах зорилготой "Оролцоог бодит болгоё" үзэсгэлэн  5 сарын 2-нд "Улаанбаатар- бизнес хөгжлийн төв"-ийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

        Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд: Хөдөлмөрийн яам, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам,  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлэээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд

            Ерөнхий зохион байгуулагч: Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв

            Зохион байгуулах арга хэмжээ:

  1. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдаж,  аж ахуй эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хийсэн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөр, хууль тогтоомжуудыг танилцуулж, сурталчлах
  3. Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг танилцуулах

Дэлгэрэнгүй мэдээллийг 70138002, 70138004  утаснаас авна уу

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш