Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.Үүнд УБ хотын эмнэггийг хөгжүүлэх бодлого стратегийн төлөвлөгөө боловсруулах эмнэлгийн салбарт дэд бүтэц хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бий болгох.Мөн сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг загвар болохуйц олон төрлийн тусламж үйличлгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөх эмнэлгийн үйл ажиллагааг өөрчлөх тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх зэрэг ажлуудыг хийх юм.Энэхүү ажлын хүрээнд Сонигинохайрхан дүүргийн эмнэлгийг өөрчлөх, үйлчилгээний нэр төрлийг өөрчлөн орон тоог нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулахад дутагдаж буй нэмэлт 25 сая ам долларын хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болоод байгаа.Мөн 5-р төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 30 сая ам долларын хөнгөлттэй зээлийг олгохоор төлөвлөөд байна.Тиймээс Зээлийн хэлэлцээр соёрохон батлах тухай хуулийн төслийг өргөн барьж байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцоллоо.Тус хуулийн төслийг ирэх долоо хоногт байнгын хороогоор хэлэлцээд дэмжигдвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ