logo
Буу, сумны үнийг үндэслэлгүйгээр нэмж байгаа байдлыг ШӨХТГ хянадаг боллоо

Буу, сумны үнийг үндэслэлгүйгээр нэмж байгаа байдлыг ШӨХТГ хянадаг боллоо

2013/05/06

Монополь байдлаа ашиглан буу сумны үнийг хэт өндөр үнээр зарж байгаа тухай гомдол ШӨХТГ-т байнга ирэх болсонтой холбогдуулан Монгол улсын хэмжээнд галт зэвсгийг нийтэд худалдах зорилгоор хилээр оруулах зах зээлд "Асэ трейвэл", "Хорсменклаб" ХХК-уудын үйл ажиллагааг хянаж үзэн тус тус давамгай байдалтай ахуй эрхлэгч гэдгийг нь тогтоолоо. Ингэснээр давамгай байдлаа ашиглан үнээ дур зоргоороо нэмэх, зориудаар хомсдол үүсгэх байдлыг зогсоох боломжтой болж байгаа юм. 20 ширхэг нь 30 мянган төгрөгний үнэтэй байдаг сумыг нэг ширхэгийг нь 25000 төгрөгөөр зардаг, бууны үнээ гурав нугалж байна гэх гомдолыг тус газар нь шалгаж байгаа бөгөөд үнэхээр иргэд, хэрэглэгчдийн гомдол шалгалтын явцад тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авч болохоор боллоо.

Мөн ШӨХТГ-ын зөвлөлийн хурлаар Монгол улсаас экспортлож байгаа нүүрсийг Таван толгой орд газраас авто тээврээр БНХАУ-д нийлүүлэх зах зээлд Ухаа Худаг Гашуун Сухайт чиглэлийн 239 километр хатуу хучилттай замаар үйлчлэх үйлчилгээг эрхэлж байгаа “Говийн зам” ХХК-г зүй ёсны монополь аж ахуйн нэгжээр тогтоосон шийдвэр гаргалаа.   

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш