Австрали улсад энэ сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын VI бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцоно.
Айлчлалын үеэр тус улсын Уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Гари Грейтэй уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бодлого, эдийн засгийн интеграци бий болгох зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийх юм байна. Мөн уул уурхайн стандарт, аюулгүй байдлын дүрэм журмыг манай улсад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, компаниудын нийгмийн хариуцлагын туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцээр хийнэ.
Ш.ЧИМЭГ