logo
Киргизид АНУ-ын Цэргийн  КС-135 онгоц осолджээ

Киргизид АНУ-ын Цэргийн КС-135 онгоц осолджээ

2013/05/06
АНУ-ын Цэргийн нисэх хүчний шатахуун түгээгч КС-135 онгоц унасан Киргизийн Чуй мужид эрэх ажил үргэлжилж байна. Киргизийн нийслэлийн «Манас» олон улсын нисэх онгоцны буудалд байрладаг АНУ-ын Цэргийн нисэх хүчний Дамжин нэвтрэх тээвэрлэлтийн төвөөс ниссэн онгоц баасан гарагт Чуй мужийн Панфиловский орчмын өндөр уулын хавцалд унажээ. АНУ-ын гурван нисгэгч  онгоцыг жолоодож байсан ажээ. Афганистанд даалгавар биелүүлэхээр явсан онгоц бараг 90 тонн түлштэй байсан аж. Өчигдөр ОБЯ-ны аврагчид онгоц унасан газар нутгийг самнаж байна. Гурван хүний шарилыг олж илрүүлжээ. Киргизид онгоц сүйдсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэжээ. ДХЯ-ны мөрдөн байцаах газар хэрэг явдлыг мөрдөн байцааж байна. Мен Киргизийн засгийн газрын комисс «Манас» Дамжин нэвтрэх тээвэрлэлтийн төвийн мэргэжилтнуудтэй хамт сүйрлийн шалтгаан болон түүний үршгийг судлах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш