logo
513 ширхэг алт, монетон эдлэл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

513 ширхэг алт, монетон эдлэл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

2013/05/06
Монголын гаальчид алт, үнэт эдлэлийг гаднаас улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоожээ. Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн улсын байцаагч нар БНСУ-аас Монгол Улсад зорчин ирж буй зорчигчдын ачаа тээшинд эрсдэл тооцон ажилласнаар хилээр нууцаар оруулахаар завдсан их хэмжээний алт, үнэт эдлэлийг  2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНСУ-аас ирсэн КЕ-867 нислэгийн онгоцны зорчигч МУ-ын иргэн Э нь их хэмжээний алт, монетон эдлэл буюу нийт 513 ширхэг /нийт жин 2341,7 гр/ алт, монетон эдлэлийг татваргүй барааны шошго бүхий уутанд жигнэмэгийн төмөр хайрцаг, эрэгтэй хүний гоо сайханы бэлдмэл зэрэгт хийн, хар цаасанд ороож гаалийн хяналтаас нуун далдлан хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ.
Тухайн барааг үнэт металлын сорьц тогтоох лабораторид илгээн шинжилгээ хийлгэхэд үүнээс 45 ш /498,8 гр/ нь алтан эдлэл, 468ш /1842,8 гр/ нь монетон эдлэл болохыг тогтоожээ. Зөрчилд холбогдсон барааны дүн нь 85 800 000 /наян таван сая найман зуун мянган/ төгрөг болно.
Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш