“Гялс” анагаах ухааны төв нь бүх төрлийн шинжилгээг хурдан шуурхай авдаг гэдгээрээ олонд танигдсан. Тэгвэл тус төвөөр үйлчлүүлснээс болж нэгэн гэр бүл салахад хүрсэн байна. Энэ сарын 2-ний өглөө “Гялс” төвд иргэн Г мазокийн шинжилгээ өгчээ. Ингээд өдрийн 15.00 цагт шинжилгээний хариугаа авахаар очтол “Трихомониаз” өвчтэй гэсэн хариу гарч эмч О “Энэ өвчин нь трихомонад празитаар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин. Танай нөхөрт асуудал байна. Нөхөртэй хэл асуудлыг шийд” гэжээ. Г гэртээ очиж нөхрөө хардан сэжиглэж, салж нийлэхдээ тулсан байна. Ингээд дараа өдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр гэр бүлийн хоёр “Гурван гал эмнэлэг”-т шинжилгээ өгөхөд Г-г ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчин тусаагүй гэсэн онош гарчээ. Ямартаа ч гэр бүлийн хоёр эмч нарын энэ үйлдлийг илчилж байх хэрэгтэй гэдэг үүднээс зарим нэг хэвлэлийнхэнд ханджээ.
Ц.Од