logo
 “Anemone”-ийн улаан хивсний ёслол 16 цагаас болно

“Anemone”-ийн улаан хивсний ёслол 16 цагаас болно

2013/05/06
“Always young” дууны клипээ өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болгосон “Anemone” хамтлагийнхан анхны бие даасан цомгийн баяраа өнөөдөр фенүүдийнхээ хүрээнд өвөрмөц байдлаар хийхээр бэлтгэж байна. Тэд 16:00 цагт  Сөүлийн гудамжны төв хаан банкны урлангийн зааланд улаан хивсний ёслол зохион байгуулах юм. Энэ үйл ажиллагаанд “Making the band” шоунаас төрсөн “Extacy”, “Mixx” болон “Киви” хамтлагийн дуучин Ука, “Hot Spot” хамтлагийн дуучин Наагий, реппер Цэцэ, Монголын анхны эмэгтэй реппер Женни нар ая дуугаа өргөх юм байна. Энэхүү баярт оролцох тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд үүгээр хамтлагийн цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдийн гарын үсгийг нь зуруулж, хамтдаа гэрэл зургаа татуулах боломжтой. Мөн энэ цомог нь өнөөдрөөс эхлэн 15000 төгрөгийн үнэтэйгээр “UBS CD SHOP” болон “HI-FI” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар болон онлайнаар борлуулагдах аж.






Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш