Өчигдөр Эрхүү мужид Оросын Онцгой Байдлын Яамны Ми-8 нисдэг тэрэг сүйрсний улмаас есөн хүн амь үрэгдсэн байна. Осолдсон хүмүүсийн дунд ОХУ-ын ОБЯ-ны өндөр албан тушаалтан байжээ. Осол гарсан газар аврагчид ажиллаж байгаа аж. Нисдэг тэрэгний бүхээгт 9 хүн сууж байсан бөгөөд голын мөсийг дэлбэлэх зорилгооор 1,9 тонн дэлбэрэх бодис авч явж байжээ. Нисдэг тэргэгт явсан багийнхан Нижний Тагил голын бөөгнөрсөн мөсний улмаас усны түвшин 890 см хүрч, шар усны үерээр 125 сууцны байшин усанд автаад буй гамшгийг арилгах ажиллагаанд оролцох ёстой байв.