logo
УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг хуралдлаа

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг хуралдлаа

2013/05/07

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн өнөөдрийн /2013.05.06/ хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төрийн албыг улс төрөөс хамааралтай, мэргэшсэн, тогтвотой байдал алдагдаж байгааг шүүмжлэн төрийн албаны тухай хууль нь төрийн албыг тогтвортой цомхон мэргэшсэн, хүнд суртал, чирэгдэлгүй байлгах талаас нь анхаарч өөрчлөх ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ. Хуралдааны үеэр бүлгийн зарим гишүүд сонгуулийн үр дүнгээр  улс төрийн аль нэг нам олонхи болсон тохиолдолд зөвхөн улс төрийн албан тушаалтнууд өөрчлөгдөөд зогсохгүй цаашлаад төрийн алба уруу орж төрийн алба бужигнуулдаг. Энэ байдлаар төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж болохгүйг онцолж байв.

Засгийн газаас өргөн мэдүүлсэн “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн төслийг ” хэлэлцэн бүлгээс  хохирсон  иргэдийн хохирлыг аль болох хурдан барагдуулах мөн улсын төсвөөс 36 тэрбум төгрөгийг эргэн төлөлттэйгээр олгосон ч үүнээс эргэж төлөгдсөн нь ердөө 11 тэрбум төгрөг байгаа талаар ярилцаад энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар   тогтлоо.


Хуралдааны төгсгөлд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Газрын тосны салбарт төрөөс баримтлаж буй бодлого хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш