Уг төслөөр Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх 55 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цусны аюулгүй байдлыг хангах, Цусны банк байгуулах, нийслэлийн эмнэлгүүдийн хог хаягдлын төвлөрсөн барилга байгууламжийг барих, эмнэлгийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах нөхцлийг хангах ажлууд хийгдэхийн зэрэгцээ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн загвар 300 ортой, дотор, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, мэдрэл, мэс засал, гэмтэл, халдварт, хавдар, сэтгэц зэрэг үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээ, удаан хугацааны асаргаа сувилгаа шаардсан эмгэгийн тусламжийн хэлбэрээр цогцоор нь үзүүлэх олон төрлийн тусламж, үйлчилгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөх юм.