ӨМӨЗО-ны иргэд Бэлчээр нутгаа хамгаалах хөдөлгөөн өрнүүлээд хоёр жил гаруйн нүүр үзэж байна. Хятадын Засгийн газрын зүгээс хөдөө орон нутагт амьдардаг өмнөд монголчуудын газрыг булаан авч, зориудаар талхалж байна хэмээн өмнөд монголын тэмцэгчид мэдэгдсээр байгаа юм. Хоёр жилийн өмнө бэлчээр нутгаа талхлуулахгүй гэсэн Мэргэн хэмээх малчин залууг хятад жолооч трактороор дайрч амийг нь бүрэлгэсэн нь бослого гаргахад хүргэсэн юм. Түүнээс хойш өвөрмонголчууд цөөнгүй удаа жагсаал, цуглаан хийсэн ч ямар нэг үр дүнд хүрээгүй.
Гэтэл саяхан буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зуу гаруй хятадууд Өмнөд Монголын малчдын газрыг нь булааж, зодсон хэрэг гарчээ. Энэ талаар АНУ-ын Нью-Иорк хотод байрладаг Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төв өөрийн сайтдаа мэдээлсэн байна. Өмнөд Монголын Баян нуур, Баян тал сум, Онгиуд хошууны малчид хятад тариачдад газраа 10 жилийн хугацаатай түрээслүүлсэн байжээ. Тэд 2003 онд 270 000 мкв бэлчээр газраа түрээслүүлэн гарын үсэг зурсан нь энэ жил дууссан байна. Гэтэл түрээсийн гэрээ нь дуусчихаад байхад хятадууд газраа өгөхгүй гэж мэдэгджээ. Тиймээс дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Баян нуурын Гачаа тосгоны хэсэг малчид хятадуудыг тариалангийн ажлаа зогсоож газраа чөлөөлөхийг шаардсан аж. Маргаан үүсэхэд зуу гаруй хятад тариачин цугларч газраа нэхсэн малчдыг саваа модоор зодож, хөөсөн байна.
Зургаан өмнөд монгол малчин хүнд гэмтсэн бөгөөд нэг нь тархиндаа гэмтэл авч, хоёр нь хөлөө хугалжээ. Гэсэн ч Хятадын цагдаа нар энэ хэргийг үл тоосон бөгөөд тус улсын хэвлэлээр энэ үйл явдлын тухай нэг ч үг, өгүүлбэр гараагүй байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард хятадууд өмнөд монгол малчдыг зэрлэгээр зодсон хэрэг гарсан ч зодсон хүмүүс нь цагаадаж, зодуулсан малчдын заримыг нь баривчилснаар өндөрлөсөн юм.
Өнгөрсөн гуравдугаар сард цэргийн сургалтын баазад газраа алдсан Өвөр Монголын Дөрвөд /Durbed/ хошууны малчид 500 километр гаруй газар жагсаж Хөх хотод ирсэн байна. Тэд Хөх хотын галт тэрэгний буудалд цугларч, тэндээсээ Бээжин хот руу явахаар төлөвлөж байсан аж. Харин тэдний энэ үйлдлийг мэдсэн Хятадын цагдаа нар малчдыг тараасан. Мөн Халгайт тосгоны нутагт дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулах болсон тул малчдыг даруй нүүхийг шаардсан байна. Уг тосгоны оршин суугч Цэнгэлийн хэлснээр хошууны захиргаа 6.600 акр бэлчээр газрыг малчдаас асуулгүйгээр хэд хэдэн уул уурхайн компанид хуваан зарсан аж.
Энэ мэт бэлчээр нутгаа хамгаалах гээд хятадуудад зодуулсан өвөр монголчуудын тоо нэмэгдсээр байгаа ч Хятадын Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төв "Хятадын Засгийн газар сүүлийн хэдэн жил өмнөд монголчуудын бэлчээр нутагт тариа тарих, уул уурхайн үйл ажиллагаа явуулах болсон. Үүнийгээ хүчээр ч гэсэн үргэлжлүүлж байна" гэж мэдэгджээ.