logo
Ханиадтай эрийн хамраас тархи нь гоожжээ

Ханиадтай эрийн хамраас тархи нь гоожжээ

2013/05/08

Америкийн эмч нар хамрын ханиадтай  эрийн хамраас  тархи нь гоожиж байгаатай тулгарчээ. Хамраас тархины шингэн гарах нь  АНУ-ын олон оршин суугчийн хувьд нилээд түгээмэл асуудал болоод байгааг эмч нар дурдаж байна. Аризона муж улсын цаг агаарт харшилтай байдгаас хамрын ханиад туссан гэж өвчтөн Жо Нэги  ярьжээ.  Эхлээд өвчин долоо хоногт нэг, хоёр удаа хөдөлж, сүүлд нь байнга ханиадтай явдаг болсон байна. 18 сар зовж зүдэрсний эцэст тэр эмчид хандаж, тэгээд сонссон зүйлдээ цочирджээ.Учир нь түүний тархи гоожих болсон байна.  Өвчтөний тархийг хүрээлдэг  мембранд нүх гарсныг эмч нар илрүүлжээ. Тэгээд энэ нүхээр тархины шингэн бүтэн жил хагас гоожиж байна гэж хэвлэлд бичжээ. Өвчтөн нүхийг бөглүүлэх  мэс засал хийлгэх гэж байсан ч,  гэнэт менингит  гэдэг аюултай өвчин туссан байна. Өвчнөөс болоод тархины шингэн нь халдвар авчээ. Эмч нар эхлээд менингитийг эмчилж, дараа нь мембраны нүхийг бөглөх мэс засал хийсэн байна. Одоо мань эрийн бие маш сайн байгаа бөгөөд хэвийн амьдралдаа эргэж ороод байгаа ажээ.“Хүмүүс мэдэхгүй байх л даа, тархи бол хамраас жаахан дээш байдаг юм шүү дээ” гэж америкийн мэс засалч Питер Накажи тайлбарлаж хэлсэн байна. Тархины шингэн гоожих нь олон мэргэжилтний анзаардаггүй хамгийн тархалттай өвчин, яагаад гэвэл “маш олон хүн хамрын ханиадттай явдаг” гэж тэр хэлжээ. Хүний бие өдөр бүр 340 грамм хүртэл тархины шингэн ялгаруулдаг бөгөөд энэ нь тархи хуурайших боломж олгодоггүй байна. Өвчтөний бие энэ шингэнийг үргэлж ялгаруулж байснаас болоод америк эрийн архаг хамрын ханиад нэг жил гаруй үргэлжилжээ. Гэхдээ хамрын хөндий тархитай шууд холбоотой байдгийг эмч нар аль эрт мэдэх болсон юм. Одоо мэдрэлийн мэс засалчид тархины хавдар  авах мэс заслыг хамраар нь  хийдэг болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш