Шинэчлэлийн Засгийн газрын “1111” мэдээллийн төвд дөрөвдүгээр сарын 4-нд Ерөнхий сайдад хандсан хүсэлтийн дагуу зөвлөх Кёкүшюүзан Д.Батбаяр арга хэмжээ авсан байна.Говь-Алтай аймагт өнгөрсөн есдүгээр сарын 27-нд хоёр сартайн товлолын вакциныг хийлгэсэн Д.Хонгорзул охины хөл буглаж үрэвсжээ. Учир нь охины хөл бага зэрэг үрэвссэн байхад ээж нь хувийн эмнэлэгт очин хагалуулж бохир оруулснаар биеийн байдал нь муудсан байна. Хөл нь үрэвссэнээс болж хавдар үүсчээ. Түүнийг хагалгаанд оруулснаар охины бие сайжирчээ. “Одоогоор охины бие сайн байгаа. Удахгүй нутаг буцна” гэж түүний аав н.Даваадорж хэллээ.