Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн багш, оюутнууд өнөөдөр тус байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зохион байгуулж байгаа уг арга хэмжээний гол зорилго нь хууль зүйн салбарын нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байлгах, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм.
Энэ үеэр оюутан залуус хилчин баатруудын хүндэтгэлийн цогцолбортой танилцаж, дурсгалын зураг авахуулсны дараа Хилийн түүхийн музейг үзэж сонирхов. Мөн “Хилчин” спорт хороо, ХЦДБЧ-ын үйл ажиллагаатай танилцсан байна.