logo
Ерөнхийлөгч Хүй долоо худагт очиж мод тарина

Ерөнхийлөгч Хүй долоо худагт очиж мод тарина

2013/05/10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалдаг. Тэгвэл "Мод тарих Үндэсний өдөр" маргааш тохиож байгаа юм. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүй долоо худагт очиж мод тарих юм байна. Тэрээр өнгөрсөн жил бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан байгаль орчныг хамгаалах  чиглэлээр идэвхтэй үйл  ажиллагаа явуулж байгаа олон хүнийг төлөөлүүлэн зарим иргэдийг төрийн өндөр цол, одон медалиар шагнаж байсан билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш