Өнгөрсөн 10-нд 15 цагийн үед БЗД-н цагдаагийн хэлтэст нэгэн дуудлага ирсэн байна. “Таван настай хүүхэд заазуурдуулсан” гэсэн чихэндээ ч итгэмээргүй дуудлага байсан аж. Дуудлага авснаас хойш 8-9 мин дараа хэргийн газар дээр очиход хүү үнэхээр тамлах яргалах гэдгийг амссан байжээ. Хүүгийн толгой нүүр хэсэгт хөхөрсөн хавдсан гематомтой нуруу цээжний хэсгүүдэд зүсэгдсэн, цус гарсан шархтай дал мөрний хэсгүүдэд хазагдаж гүн орсон шүдний оромтой байв. Очиход хэсгийн цагдаа ирсэн хүүг ийм болгосон түүний ЭЦЭГ гэх 40 гаран насны нөхрийг саатуулсан байв. Хүүд яаралтай тусламж үзүүлж боолт хийж цус тогтоож байх явцад цагдаагийн нэгэн ажилтан миний дүү өвдөу байна уу гэхэд “ДАЖГҮЙ ЭЭ БИ ТОМ БОЛООД БӨХ БОЛНО” гэж хариулсан аж.