Судалгаа хийж үзэхэд усны мөнгийг хүнийхээ тоогоор төлдөг айлуудаас тоолуураар төлдөг айлын мөнгө бага гардаг гэсэн тооцоолол байна. Мөн тухайн айлд ус гоождог, ус алддаг байсан шугамын эвдрэл гэмтэл цаг тухайд нь засаад бараг байдаггүй учраас хувь хүнийхээ тав тухыг ч хангаж байдаг байна.
Нийслэл хотод байгууллага аж ахуй нэгжийн усыг тоолууржуулах ажил хангалттай явж байгаа бол орон сууцны айл өрхүүд нэлээд удаашралтай явсаар байна. Усны тоолуур гэдэг бол иргэн танд хэмнэлт гарахаас гадна та цэвэр усны нөөцөө хамгаалах бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа сайн алхам юм. Харин хөдөө орон нутагт Орхон, Дархан-Уул аймагт тоолууржуулах ажил харьцангуй боломжийн байгаа бол бусад аймгуудад мөн л удаашралтай тоолуурын хэрэглээ ч бага байна.
1995 оноос эхлэн усны хэрэглээг тоолуураар хэмжих заалт албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Өнөөдрийг хүртэл тоолууржуулах ажил бүрэн хийгдэж дуусаагүй байгаа гэнэ. Ялангуяа орон сууцны хорооллын айл өрхүүдийн тоолууржуулах ажил удаашралтай байгаа сурагтай. Хүний эрүүл энх урт удаан наслах нөхцлийг бүрдүүлэгч хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол яах аргагүй цэвэр ус. Дэлхий нийтээрээ 2020 он гэхэд усны хомсдолд орно гэдгийг олон шинжээчид, судлаачид батлан ярьдаг. 1990 онд дэлхий дээр 5,5 тэрбум хүн амьдарч байсан бол өдгөө 6,9 тэрбум хүрсэн, цаашид 2020 онд 9,3 тэрбум болж өсөх тооцоо гарчээ. Дэлхийн хүн амын тоо нэмэгдэх тусам тэдний хэрэглээ ч өснө. Цэвэр усны асуудал манайд ч анхаарал татаж байна.