Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ төрийн өмчит хувьцаат компани өөрийн гэсэн анхны шинэ онгоцоо өнөөдөр 10:00 цагт хүлээн авах гэж байна. 220 хүний суудалтай Боинг 767-300ER загварын агаарын хөлгийг хүлээн авах ажиллагаа Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд болох аж.